“ШИЛЖИН СУУРЬШИГЧИД-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.

2021/03/26


"Нүүх үү, Суух уу, Судалъя" мэдээллийн аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн амьдрал, бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, "Цэгц Медиа" Групп хамтран цахимаар амжилттай зохион байгууулж өнөөдөр гэрэл зургийн уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.
КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорионы үед уралдаан маань зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авсанаас 33 гэрэл зурагчны 70 бүтээл цахим үзэсгэлэнд оролцсон юм.
“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн шагналт байруудад:
1-р байр Гэрэл зурагчин Э.Есүнгэ
2-р байр Гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн 
3-р байр Гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан 
Тусгай байр Гэрэл зурагчин Д.Баттулга  

МГЗНХ-ны нэрэмжит шагнал:
1. Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж  
2. Гэрэл зурагчин А.Сэргэлэн 
3. Гэрэл зурагчин Г.Өнөболд нар тус тус шалгарсан билээ.
Үзэсгэлэнгийн зураг бүр Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөний өөр өөр өнцгийг харуулж чадсан билээ. Цаашид “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгууллахаар төлөвлөж байна.

Add Comment

Top