"Хигашикава фото фестиваль"-ийн монгол дахь шалгаруулалтын дүн гарлаа

2021/04/19


"Хигашикава фото фестиваль"-ийн хүрээнд Ази, Европын орнуудын дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог "HIGASHIKAWA Youth Fest"буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-ийн Монгол дахь шалгаруулалтын дүн гарлаа. 


Тус олон улсын фестиваль нь Япон орны хамгийн хойд хэсэг болох Хоккайдо мужийн төв хэсэгт орших ХИГАШИКАВА хотноо 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 
Фестивальд албан ёсоор оролцох эрх авсан улс орны хот, орон нутгийн дунд сургуулиудаас сонгон шалгаруулалтын дагуу нэг улсаас зөвхөн нэг баг шалгаран оролцдог тус наадамд манай улс 2018 оноос оролцох эрхтэй болсон юм. 

Монгол улс энэ жил 4 дэх жилдээ оролцож байна.  2021 оны Монгол талын шалгаруулалтад хот орон нутгийн 12 сургуулийн сурагчид оролцсоноос Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчдын баг шилдгээр шалгарлаа. Багийн гишүүд болох Аманкел Ерханат, Хайнар Ахжол, Бакыт Алирахман нарт баяр хүргэе. 

Шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулж дүнг гаргасан болно.

2-р шалгаруулалтад оролцсон баг, сурагчдын бүтээлийг танилцуулж байна. 








Нэг сургуулийн 3 сурагч багаа бүрдүүлж бидэнд бүтээлээ илгээснээр бүтээлийн сайн, мууг эс харгалзан урьдчилсан шалгаруулалтад тэнцсэнд тооцсон бол 2-р шалгаруулалтад тусгай сэдвийн дагуу даалгавар өгч авсан зургаар үнэлгээ өгөн эцсийн дүнг гаргасан болно. 
Жич: Баг бүрдээгүй ганцаараа, эсвэл 2 уулаа байсан, түүнчлэн баг бүрдсэн ч 2-р шалгаруулалтадаа бүтээлээ илгээгүй багууд эцсийн шалгаруулалт хамрагдаагүй болно.
Энэ удаагийн шалгаруулалт "Ковид-19" нөлөөгөөр хөл хориотай байх үеэр таарсан ч идэвхтэй оролцсон нийт баг, сурагчиддаа баярлалаа.


Add Comment

Top