“ХИГАШИКАВА - ФОТО ФЕСТИВАЛЬ” -ийн 2022 оны бүртгэл эхэллээ

2022/02/25


Ази, Европын 21 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог “ХИГАШИКАВА - ФОТО ФЕСТИВАЛЬ” олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөрийн 2022 оны бүртгэл эхэллээ.

Гэрэл зургаар дамжуулж дунд сургуулийн сурагчдын баг, хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий тус фестивалид Монгол улс 2018 оноос эхлэн 5 дахь жилдээ амжилттай оролцож байна.

"Ковид 19"-ын улмаас 2 жил онлайнаар зохион байгуулагдсан хөтөлбөр маань энэ онд урьдын адил Хигашикава хотноо зохион байгуулагдахаар болж 2022 оны удирдамжаа танилцуулж байна.

“ХИГАШИКАВА - ФОТО ФЕСТИВАЛЬ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨТӨЛБӨР

Удирдамж


Хэзээ: 2022.8.23/Мя/ - 8.27/Бя/
Хаана: Япон Улс, Хоккайда муж, Хигашикава хот

Зохион байгуулагч:
- Хигашикава хот
- ХИГАШИКАВА хотын аялал жуулчлалын холбоо
- ХИГАШИКАВА ХОККО гакүэн /коллеж/

Дэмжигч:
-Япон улсын гадаад харилцааны яам

-Оролцогч орнуудад суугаа Япон улсын элчин сайдын яам

Хамтран зохион байгуулагч:
- “Канон Маркетинг Жапан” ХХК
- Япон гэрэл зургийн холбоо

Монгол талын зохион байгуулагч, Кординатор:
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо
/ Ж.Баярмагнай /

“ГЭРЭЛ ЗУРГИЙН ХОТ” ХИГАШИКАВА

Япон орны хамгийн хойд хэсэг болох Хоккайдо мужийн төв хэсэгт орших ХИГАШИКАВА хот нь 247.06km2 нутаг дэвсгэрт 3,755 өрх, 8.328 хүн ам оршин суудаг. Нутгийн зүүн хэсгийг уул, толгод болон ойт хээрийн бүс эзэлдэг ба тус бүс нутагт Япон улсын хамгийн том байгалийн цэцэрлэгт хүрээлэн гэгдэх “Дайсецудзан” парк байдаг байна.

HIGASHIKAWA Youth Fest

Хигашикава хот нь 1985 оны 6-р сард хотынхоо хөгжилийн бодлогыг “ГЭРЭЛ ЗУРГИЙН СОЁЛ”-оор дамжуулж “хот ба хөдөө”-ийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залуусд ээлтэй хот”-ыг бүтээх зорилгын дор “ГЭРЭЛ ЗУРГИЙН ХОТ” хэмээн олон улсад зарлав. 1985 оноос хойш уламжлал болгон дотоодын 500 орчим сургуулийн сурагчидын фестивалыг энэ жил 36 дахь жилдээ, олон улсын фестивалыг энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулж байна.

Монгол талын шалгаруулалт

Сурагчидад тавигдах шаардлага:

• Гэрэл зураг авах сонирхолтой, гэрэл зургийн аппараттай, зураг авч байсан, цаашид зураг авах гэрэл зургийн мэдлэг, дадлагтай болох сонирхолтой.

• Улаанбаатар хот болон сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн, нэг сургуулийн 3 сурагч нэг баг болж оролцоно.


Бүтээлийн сэдэв:
Миний нутгийн сайхан /Өөрийн хүрээлэн буй орчин, бүс нутгийн сайн сайхныг харуулсан чөлөөт сэдвийн зураг байх/

Бүтээлд тавих шаардлага:

• Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх

• Зохиомж, өгүүлэмжийн сэтгэмжтэй байх

• Бүтээлийн нэр, огноо, байршилийг хавсаргах.

• JPEG буюу jpg өргөтгөлтэй байх

• Гэрэл зургийн хэмжээ доод тал нь 1800 пиксельтэй, 300 dpi нягтралтай байх.


Бүтээл хүлээж авах хугацаа: 2022.2.25-2022.04.04


Бүтээлийг photo@mopa.mn и-мэйл хаяг болон МГЗНХ-ны байранд хүлээн авна.

Бүтээлийн хамт овог нэр, нас, хүйс, сургууль, анги болон холбоо барих утасны дугаарыг хамтад нь илгээнэ үү.


Шалгаруулалт:

1-р шалгаруулалт: 2022 оны 4 сарын 4

Шалгаруулалтын эцсийн дүнг танилцуулах: 2022 оны 4 сарын 20/Лхагва гараг/ 


Фестивальд нэг улсаас зөвхөн нэг баг оролцоно. Эцсийн шалгаруулалтыг 2022 оны 4 дүгээр сарын 20-нд МГЗНХ-ны мэрэгжилийн таван гэрэл зурагчины үнэлгээгээр оноо өгч шалгаруулах болно.


Жич: Энэхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн гэрэл зургийн уралдаан төдий бус гэрэл зургаар дамжуулж бага, дунд ангийн сурагчдын баг, хамтын ажиллгааг дэмжих, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд оршино.


Фестивалд оролцохоор шалгарсан сурагчид 2022 оны 8 дугаар сарын 22-оос 28 өдрүүдэд Япон улсад очиж фестивальд оролцоно.


Япон явах багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцна.

Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургагч багш, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ дэмжин идэвхитэй оролцохыг уриалж байна.


Холбоо барих: Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо
Хаяг: СБД дүүрэг, Сүхбаатарын талбайн зүүн талын ТУУШИН зочид буудлын оффесийн 501 тоот,
Утас: 99881159, И-мэйл: photo@mopa.mn






Add Comment

Top