МГЗНХ-НЫ ТЭРГҮҮН ШАГНАЛ ГЭРЭЛ ЗУРГИЙН МАСТЕР ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНАХ ЖУРАМ

2022/03/22


МГЗНХ-НЫ ТЭРГҮҮН ШАГНАЛ ГЭРЭЛ ЗУРГИЙН МАСТЕР ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо /цаашид Холбоо гэх/-ны Ерөнхийлөгчийн Батламжийн дагуу Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр олгох "Гэрэл зургийн мастер" цол тэмдгээр гэрэл зургийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, ажлын онцгой амжилт бүтээл гаргасан шилдэг уран бүтээлчийг шагнахад энэ журмыг мөрдөнө.

2. Гэрэл зургийн мастер цол, тэмдгээр шагнахдаа дор дурдсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн шагнана. Ингэхдээ нийт шалгуур үзүүлэлтийн 50-иас дээш хувийг биелүүлсэн байхшаардлага тавина.
а. Гэрэл зургийн салбарт 25-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилсан, төр засаг болон салбартаа үнэлэгдсэн байх;
б. Гэрэл зургийн урлагийг бусдад түгээн дэлгэрүүлж, шавь нар тогтвортой төрүүлж гаргасан байх;
в. Гэрэл зургийн бүтээлээрээ чансаатай томоохон үзэсгэлэн эх орондоо болон гадаад оронд гаргасан байх;
г. Гэрэл зургийн бүтээлээрээ ном, цомог хэвлүүлсэн байх;
д. Гэрэл зургийн салбартаа судалгаа шинжилгээ хийсэн, гэрэл зургийн сурах бичиг, онолын ном бүтээл туурвисан;
е. Олон улсын А зэрэглэлийн уралдаан, арга хэмжээнд амжилттай оролцон байр эзэлсэн байх;
ж. Улсын чанартай томоохон уралдаанд эзэлсэн байр шагналуудтай байх;
з. Нийгмийн сүлжээнд гэрэл зургийг түгээн дэлгэрүүлэх, залуусыг гэрэл зургийн урлагт сонирхолтой болгоход гавъяа зүтгэл гаргасан байх;
и. Холбооны ажилд идэвхитэй оролцдог, гэрэл зургийн аргаар эх орноо, түүх соёлоо сурталчлах, нийгэмд хандсан соён гэгээрүүлэх үйлсэд онцгой зүтгэл, амжилт гаргасан байх;

3. МГЗНХ-ы салбар, удирдах зөвлөлийн гишүүд, мөн нэр дэвшигч өөрийгөө шагнуулах саналыг МГЗНХ-ы удирдах зөвлөлд гаргана.

4. Энэхүү журмын 2-ийн а хэсэгт зааснаас бусад үзүүлэлтээр шагнагдах хүмүүст ажилласан жилийг хамааруулахгүй байж болно.

5. Гэрэл зургийн мастер цол, тэмдгээр шагнагдагсдад хувийн дугаар бүхий үнэмлэх олгох ба тэмдэг, үнэмлэхний загварыг МГЗНХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.

Хоёр. Шагналыг мэдүүлэх
6. Шагнуулах нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолтыг тухайн ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага гаргаж түүний шагнуулах үндэслэлийг тодорхой бичиж, ажлын үзүүлэлт, судалгаагаар баталгаажуулан, уран бүтээлүүд, үзэсгэлэн, шагналын жагсаалтыг хуулбарлан хавсаргана. Уг тодорхойлолтыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрсөн байна.

7. Шагналд нэр дэвшигчийн тодорхойлолт, материалийг тухайн шагналыг олгох хугацаанаас 30 хоногийн өмнө ирүүлнэ.

8. Шагнуулах нэр дэвшигчийн материал дор дурьдсан зүйлээс бүрдэнэ. Үүнд:
а. Ажил байдлын тодорхойлолт;
б. Бүтээл, ном, үзэсгэлэн, шагналуудын жагсаалт;
в. Шаардлагатай бол Холбооны удирдлагаас нэмэлт тодорхойлолт.

Гурав. Гэрэл зургийн мастер цол, тэмдэг олгох
9. Гэрэл зургийн мастер цол, тэмдгийг энэ журмын 2 дугаар зүйлд заасан нөхцлийг хангасан хүмүүст олгоно.

10. Гэрэл зургийн мастер цол, тэмдгээр Үндэсний их баяр наадам, Гэрэл зургийн тэмдэглэлт өдрүүд, нэр дэвшигчийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын тэгш ойг тохиолдуулан хоёр жилд нэг удаа олгоно.

Дөрөв. Шагналын хэмжээ
11. Гэрэл зургийн мастер цол, тэмдгээр шагнагдагсдад үнэмлэх, тэмдэг, уг шагналыг дагалдах мөнгө /нэг сая төгрөг/-ийг МГЗНХ-ноос олгоно.

10. Гэрэл зургийн мастер тэмдэг, үнэмлэхийг өөрийн буруугаас үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тоиолдолд тухайн шагнагдсан хүний өөрийнх нь өргөдлийг үндэслэн нэг удаа үнийг нь төлүүлж солих буюу нөхөн олгож болно.



Add Comment

Top