ФОТО СЭТГҮҮЛ ЗҮЙН ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

2022/04/04


Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хэвлэлийн гэрэл зурагчид, сэтгүүлчид, хэвлэлийн төлөөлөгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд зориулсан фото сэтгүүл зүйн сургалтыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Фото сэтгүүлч Р.Гоцбаяр, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баттулга, мөн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, гэрэл зурагчин Л.Жаргалсайхан, зочин багшаар Б.Чадраабал, Б.Бямба-очир, Ү.Одбаяр нарын хэвлэлийн гэрэл зурагчидөөрсдийн туршлагаас ярьж  хичээл заав.
Сургалтын гурав дахь өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Медиа галерейд суралцагчдын авсан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргалаа.
25 оролцогч бүхий дараагийн сургалтыг энэ сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Add Comment

Top