“Тэрбум мод” хөдөлгөөний үйл явцыг гэрэл зургаар харуулна

2022/04/04


БОАЖЯ Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр болж буй Аялал жуулчлалын Үндэсний чуулганы үеэр Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо БОАЖЯ-тай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээндМонгол орныТусгай хамгаалалттай газар нутгийнгазруудынүйл ажиллагаа болон, аялал жуулчлалд зориулан хүрээлэн буй орчин, байгаль, ан амьтаны гэрэл зураг, богино хэмжээний баримтат видео зураглал дүрс бичлэг хийхюм. Ингэснээрүзэсгэлэн, цомог, баримтат киногаргаж, яамныТусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахад хоёр тал харилцан дэмжлэг үзүүлэхзорилготой аж.
Мөн Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн гэрэл зурагчид, уран бүтээлч нарМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж гэрэл зургаар бүтээл туурвидаг уран бүтээлчдээр орон даяар баримтжуулах ажлыг өрнүүлэн хамтран зохион байгуулахаар болжээ.Улмаар баримтат үйл явдлаар гэрэл зургийн үзэсгэлэн, цомог бэлтгэн гаргах, олон улсад сурталчлах таниулах ажлыг зохион байгуулахталаар хоёр тал тодотгож байна.


Add Comment

Top