ФОТО: "Гэрлээр бичсэн миний ертөнц" буюу Тулгыгаа дурсан саатсан өдөр

2022/04/16


Хаврын адаг хөх луу сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийн (2022.04.16) морин цаг дор Монголын гэрэл зурагчдын анхны мастеруудын нэг гэрэл зурагчин, багш, судлаач В.Баттулга агсаны "Гэрлээр бичсэн миний ертөнц" хэмээх номын нээлт "Аз хур" номын их дэлгүүрт боллоо.Энэхүү арга хэмжээнд В.Баттулга агсаны аав, ах дүү, үр хүүхэд болоод МГЗНХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, үе үеийн гэрэл зурагчдын төлөөлөл, шавь нар оролцож, хүмүүнийг дурсан саатлаа.

"Гэрлээр бичсэн миний ертөнц" бүтээл нь есөн цуврал бөнөөд энэ удаагийнх түүвэр цомог гэдгээрээ ихээхэн онцлог.

Цомгийн нээлтийн үеэр МГЗНХ-ны Ерөнхийлөгч Ц.Батбаатар "Гэрэл зурагчид маань сэтгэл зүрх нэгтээ гэдгээ өнөөдрийн шинэ цомгийн нээлт дээр харууллаа. Монголын гэрэл зургийн салбарын анхны мастер гэрэл зурагчин Вандандоржийн БАТТУЛГА агсны гэрэл зургийн шилдэг бүтээлийн 9 цувралын энхнийх болох "Гэрлээр бичсэн миний ертөнц" цомгийн нээлт дурсамж дүүрэн сайхан болж байна. Түүний гэр бүл, ах дүү, үр хүүхдүүдээс гадна ойр дотны андууд, гэрэл зургийн багш шавийн барилдлагатай журмын нөхөд нь ирж хүндэтгэл үзүүллээ. Авьяас билэг төгөлдөр эрхэм түүний минь үйл хэрэг нь мөнхөд үргэлжлэх болтугай" гэсэн юм.







Мөн гэрэл зургийн мастер В.Баттулгын нэрэмжит шагналыг хоёр жилд нэг удаа буюу босго өндөртэй олгож байхаар тогтлоо.




Add Comment

Top