Мэдээ мэдээлэл

05 17

Хотын гудамжийг “амилуулагч”

Хотын гудамжаар хэн нэгэн рок хөгжим сонсч, хаашаа ч юм бэ яаран, ганцаараа...

05 08

“Маркны” Я.Нармандах

“Улсын гэрэл зургийн газар” гэдэг байгууллагатай байх үед тэндхийн гэрэл...

05 04

ГЭРЭЛ ЗУРАГЧИН Г.ЭРДЭНЭТУЯА: Гунигтай үйл явдлын зургийг уйлж, баяртайг нь инээгээд л авдаг даа

Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн “хадаас” зураг байдаг юм. Одоогоос 15 жилийн...

05 03

Б.Бямба-Очир: Гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчим баримталдаг

Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжилга, ярилцлага, мэдээ гээд бүхий л...

МГЗНХ-ны гишүүн гэрэл зурагчид Говь-Алтай аймагт гурван өдрийн сургалт зохион байгууллаа

2022/04/25


МГЗНХ-ны УЗ болон гишүүн шилдэг гэрэл зурагчид Говь-Алтай аймагт гурван өдрийн сургалт зохион байгууллаа. Тодруулбал, энэ сарын 22-25-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдлагууд очиж, богино хугацааны гэрэл зургийн сургалтыг амжилттай зохион байгуулав.

"Гэрэл зургаар мэдээлэх чадварт суралцах нь” анхан шатны онол, дадлага хослосон “МАСТЕР ГЭРЭЛ ЗУРАГЧИД”-ын гурван өдрийн сургалтанд гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогч гээд 40 гаруй хүн хамрагдаж, гэрэл зургийн мэдлэг мэдээлэл авлаа.

Монголын шилдэг гэрэл зурагчдын сургалтын багт, МГЗНХолбооны Ерөнхийлөгч, фото сэтгүүлч Ц.Батбаатар, Дэд Ерөнхийлөгч Байгалийн гэрэл зургийн мастер гэрэл зурагчин Д.Октябръ, Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зургийн мэргэжлийн багш С.Бадамханд, тус холбооны хяналтын зөвлөлийн гишүүн, "Нару" фото студийн захирал, гэрэл зурагчин Д.Нармандах, ОТВ найруулагч, гэрэл зурагчин Б.Бат-эрдэнэ, холбооны хяналтын зөвлөлийн гишүүн, аяллын гэрэл зурагчин Н.Сүхбат нарын туршлагатай мастерууд хичээл заалаа.

Энэ удаагийн сургалтанд мөн Баян-Өлгий, Ховд зэрэг зэргэлдээх аймгуудаас цөөнгүй зурагчид зорин ирж суралцлаа. Баруун бүсийн байгуулсан томоохон бүтээн байгуулалт, байгальд ээлтэй, найдвартай эрчим хүч үүсгэгч ”Тайшир-Гуулин”-ийн усан цахилгаан станцыг үзэж, гэрэл зургийн дадлага ажлаа амжилттай явуулав. Мөн энэ өдрүүдэд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Баруун бүсээс дэлхийн бөхөнгийн өдөрлөгөөр Говь-алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн гэрэл зурагчдын хамтарсан “Алтайн түмэн гайхамшиг” томоохон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. Үзэсгэлэнд Монгол орны баруун бүс нутгийн үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтан, ургамал, нүүдлийн өв соёл, ахуй амьдралыг харуулсан 80-иад гэрэл зургаар дэлгэн үзүүлж, виртиуалаар үзэх орчин бүрдүүлсэн нь сонирхолтой байв.





Add Comment

Top