Мэдээ мэдээлэл

07 10

Үндэсний баяр наадмаар “Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэнг МГЗНХолбоо гаргалаа

 LiveӨВ СОЁЛСүхбаатарын талбайд гарч буй “Монгол бахархал-Их хааны өлгий...

06 24

Нутаг-Монголчуудын нүүдэллэх ухаан” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэнг Тогтвортой...

05 17

Хотын гудамжийг “амилуулагч”

Хотын гудамжаар хэн нэгэн рок хөгжим сонсч, хаашаа ч юм бэ яаран, ганцаараа...

Гэрэл зурагчин С.Энхжаргалын “Саппоро-1972, Бээжин-2022 олимпын тэнгэр дэх фото бамбар” гэрэл зургийн үзэсгэлэнд саатаарай

2022/04/25


Спортын гэрэл зурагчин С.Энхжаргал өнөөдөр “Саппоро-1972, Бээжин-2022 олимпын тэнгэр дэх фото бамбар” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue Mon” төвийн Norphei Art Gallery галерейд нээж, олны өмнө дэлгэлээ. Тэрбээр “Бээжин-2022” өвлийн олимпын торгон агшинг гэрэл сүүдрээр урлажээ.

Үзэсгэлэнд өвлийн олимпын сонирхолтой, дурсамжтай агшнаас түүвэрлэсэн шилдэг 50 гэрэл зургийг дэлгэсэн бөгөөд тав хоног үргэлжлэх юм.
Гэрэл зурагчин С.Энхжаргал удам дамжсан спортын гэрэл зурагчин бөгөөд түүний аав Б.Сугаржав 1972 оны Саппорогийн өвлийн олимпыг сурвалжилсан бол хүү нь тэр цагаас 50 жилийн дараа цагаан олимпын түүхийг хальсанд буулгалаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр С.Энхжаргалын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнасныг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өгсөн юм.








Add Comment

Top