“TRAVEL MONGOLA” Photography contest 2020

2020/03/24


Удирдамж

※ Энэхүү уралдаан нь ковид 19-ээс шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон болно. 

Зорилго
Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтан, монгол ахуй, соёл, урлаг, спортыг олон талаас нь харуулан, таниулахын зэрэгцээ аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгааг дэмжих, аялалын гэрэл зургийн архивтай болох,жил бүр тогтмол зохион байгуулах.

Бүртгэл дуусах хугацаа: 2020 оны 10 сарын 1 хүртэл
Шагнал гардуулах арга хэмжээ: 2020 оны 10 сарын 11-нд
/Шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн үеээр танилцуулна/

Зохион байгуулагч:
-
Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо
- Монголын Аялал Жуулчлалын Холбоо

Уралдааны ангилал

  1. Зэрлэг ан амьтан, Шувуу

Зэрлэг ан амьтан (Шувууд, хөхтөн амьтан, хэвлээр явагчид, хоёр нутагтан гэх мэт)

  1. Байгаль

Үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ер бусын төлөв байдал, ургамал, цэцэг гэх мэт

  1. Монгол ахуй, урлаг, соёл, спорт

Нүүдэлчин ахуй болон хот, хотын соёл, хөгжил, урлаг, спортын амжилт бүтээл, агшин

  1. Видео контент

  2. Дунд сургуулийн сурагчдын / Junior
    Өсвөр насны ангилалд 18-аас доош насны хэн бүхэн оролцох боломжтой.

Шагналын сан


Аялалын эрх, мөнгөн шагнал,камер гэх мэт ярилцах

Grand prize: Шилдэгийн шилдэг нэг бүтээлийн эзэн

Category Winners: Гэрэл зургийн төрөл тус бүрт шилдэг эхний 3 байр, видео төрөлд шилдэг 1 байр.

Junior prize:  Нийт төрөлд шилдэг 3 байр.

Entry fee: $10

Холбоо барих: E-mail: photo@mopa.mn

Бүтээлд тавигдах шаардлага:
•Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
•Усан тамгагүй байх.
•JPEG буюу .jpg өргөтгөлтэй байх
•Гэрэл зургийн хэмжээ доод тал нь 1800 пиксельтэй, 300 dpi нягтралтай байх.
•Нэг хүний 10 хүртэл бүтээлээр оролцоно.
•Бүтээлийн нэр, огноо, байршилийг хавсаргана.
•Тухайн б
үтээлээр өмнө нь аливаа уралдаанд оролцон шагнал хүртэж байгаагүй байх.
•Зөвхөн 2020 онд туурвисан бүтээл байх.

Ивээн тэтгэгч:
-
Tour operators

Хэн оролцох эрхтэй вэ?

Гэрэл зураг, видео сонирхогч, мэрэгжилийн уран бүтээлчид, өсвөрийн уран бүтээлч хэн бүхэнд нээлттэй.
Уралдаанд хамрагдсанаар оролцогч нь уралдааны журамд заасан нөхцөл болзолуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Шүүгчдийн бүрэлдэхүүн

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо - 3 Шүүгч
Монголын Аялал Жуулчлалын Холбоо мэрэгжилтэн - 1 Шүүгч
Canon Mongolia мэрэгжилтэн - 1 Шүүгч

Зохиогчийн эрхийн зөвшөөрөл

Уралдаанд оролцсоноор оролцогч нь өөрийн бүтээлийг (нэрийн хамтаар) хэвлэл мэдээллийн аль ч хэрэгсэлд хэвлэн нийтлэх, түүгээр дамжуулан түгээх, нийтэд толилуулах, дайвар бүтээл туурвих эрхийг эргэлт буцалтгүй, хугацаагүй, үнэ төлбөргүй, онцгой бус нөхцөлөөр Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоонд олгох бөгөөд үүнд гэрэл зургийн үзэсгэлэн, эмхэтгэл, товхимол, сурталчилгааны хуудас болон Facebook зэрэг интернэт орчинд үйл ажиллагаа явуулдаг хэрэгслүүд ч багтана.

Add Comment

Top