“АСАХ ГЭРЭЛ” гэрэл зургийн шоу

2020/04/27


“Асах гэрэл” гэрэл зургийн уралдаанд хамгийн залуу оролцогч Б.Ирээдүй шилдэгээр шалгарлаа

UBS телевизийн санаачлагаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дэмжлэгтэй зохион байгуулагдсан “АСАХ ГЭРЭЛ” шоу хоёр он дамжин тавансарын турш үргэлжлэн явагдаж, өнөөдөр шилдгээ шалгарууллаа. Монголдоо анх удаагаа зохиогдсонгэрэл зургийн ТВ шоу нэвтрүүлэг нь оролцогч гэрэл зурагчдаа болон үзэгч олондгэрэл зургийн үнэлэмж, мэдлэг, дээр ньмэргэжлээ сурталчилсан ач холбогдолтой уралдаант нэвтрүүлэг болсоноороо онцлогтой.
Нийтдээ 120 орчим оролцогч бүртгүүлснээс эхний даалгаврындараа16 шилдэггэрэл зурагчин шалгаран үлдсэн юм. Шилдэг 16 оролцогчдоо 10 даалгавар гүйцэтгэж хасагдах журмаар өрсөлдөв. “ Мэргэжил бүхэн сайхан” , “Байгаль”, Хөрөг, Фэйшн, Бүтээгдэхүүн, Агшин, Фото сурвалжлага, Асах гэрэл, Буухиа гэсэн даалгаврууд гүйцэтгэсэн юм.
Хамгийн сүүлийн шатанд шилдэг 4 оролцогч болох гэрэл зурагчин Б.Батгэрэл, Б.Ирээдүй, М.Мишээл, С.Хаш-эрдэнэ нар үлдэж эцсийн шалгаруултанд өрсөлдснөөсСУИС-ийн РТДСургуулийн зураглаач 2-р курсийн оюутан Булгантамирын Ирээдүйялагчаар тодорлоо.
UBS TV хамтран хэрэгжүүлсэн “Асах гэрэл” тв шоу Монголын гэрэл зурагт нэгэн шинэ түүх нэмж, хагас жил шахам үргэлжилсэн тэмцээнээс дүрслэхуйн урлагийг гайхамшгийг нийтэд хүргэсэн олон шилдэг фоточид төрлөө.
UBS ТВ -ээс санаачлан, МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоотой хамтран зохион байгуулсан Асах гэрэл шоу, нэвтрүүлэгт амжилттай оролцон #ШИЛДЭГ_16 -д шалгарсаны зэрэгцээ МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны #ЖИНХЭНЭ_ГИШҮҮН боллоо.

Add Comment

Top