Мэдээ мэдээлэл

05 17

Хотын гудамжийг “амилуулагч”

Хотын гудамжаар хэн нэгэн рок хөгжим сонсч, хаашаа ч юм бэ яаран, ганцаараа...

05 08

“Маркны” Я.Нармандах

“Улсын гэрэл зургийн газар” гэдэг байгууллагатай байх үед тэндхийн гэрэл...

05 04

ГЭРЭЛ ЗУРАГЧИН Г.ЭРДЭНЭТУЯА: Гунигтай үйл явдлын зургийг уйлж, баяртайг нь инээгээд л авдаг даа

Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн “хадаас” зураг байдаг юм. Одоогоос 15 жилийн...

05 03

Б.Бямба-Очир: Гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчим баримталдаг

Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжилга, ярилцлага, мэдээ гээд бүхий л...

“Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн

2020/04/29


Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо болон Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн хамтран зохион байгуулсан “Түүхэн замнал” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал 70 ажлын отгон нь болох энэхүү үзэсгэлэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн хөгжлийг харуулсан МОНЦАМЭ агентлаг 70, БНХАУ-ын СИНЬХУА агентлаг 70 гэрэл зураг буюу нийт 140 гэрэл зургийг олны хүртээл болгож буй юм.
Үзэсгэлэнг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нээж үг хэллээ. Тэрээр, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, соёлыг сурталчлах чиглэлээр олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан тухай дурдаад, хоёр орны гэрэл зурагчдын хамтарсан аялал зохион байгуулах зэрэг соёлын арга хэмжээг БСШУСЯ-наас дэмжихээ илэрхийлж, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
МОНЦАМЭ болон СИНЬХУА мэдээллийн агентлаг анх 1958 онд мэдээ солилцох тухай хэлэлцээр байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд найраг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирсэн бөгөөд 2018 онд Хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан. Уг хэлэлцээрээр мэдээ мэдээлэл, гэрэл зургуудыг харилцан солилцох, хоёр улсын чухал тэмдэглэлт баяр ёслол, томоохон үйл явдлын үеэр хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар тогтсон юм.





Add Comment

Top