Б.СУГАРЖАВ

2020/04/27


Баатар СУГАРЖАВ

1939 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Спортын кино оператор, гэрэл зургийн сурвалжлагч мэргэжилтэй. 1962-1966 онд Польш улсын Театр киноны дээд сургуульд, 1969 онд ЗХУ-ын “Спортфильм” лабораторид спортын кино операторын курсийг тус тус төгссөн. 1961 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1960-1962 онд Монгол кино үйлдвэрт туслах оператор, оператор, 1966 оноос МБТСЭ-ийн төв зөвлөл /БТС-ын Улсын Хороо/-д спортын кино зураглаач, “Спортын мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч гээд нийтдээ 33 жил гэрэл зургаар “амьсгалсан” уран бүтээлч. Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын сэтгүүлчдийн холбооны хүндэт тэмдэг, “Олимпийн алдар” одон, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор тус тус шагнуулсан. 1995 онд Японы “Сасакава” спортын сангаас зарласан Олон Улсын спортын гэрэл зургийн уралдаанд оролцож 55 орны 7000 гаруй бүтээлээс “Монгол бөхийн даацтай мэх” цуврал зураг нь шилдэг 200 зурагт багтаж түүний бүтээл шалгарч байсан.

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top