Б.БАТЦЭРЭН

2020/04/27



Базарсад БАТЦЭРЭН

1950 онд төрсөн. 1975 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Одоо Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбарын тэргүүн, “Дөл” сонины фото сурвалжлагчаар ажиллаж байна. 1975-1995 онд Дорнод аймгийн “Дөл” сонины газар фото сурвалжлагч, 1995 оноос Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар хэвлэл мэдээллийн ажилтан, Чойбалсан дахь МСҮТ-д гэрэл зургийн багшаар ажиллаж байсан. Ажиллаж байгаа хугацаандаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Монголын сэтгүүлзүйн-100 жилийн ойн медаль, Ган үзэгтэн, Орос улсын Бүх буриадын Соёлын үндсэний нийгэмлэгийн дээд шагналаар тус тус шагнуулсан. Олон улсын болон орон нутгийн гэрэл зургийн уралдаануудад амжилттай оролцож тэргүүн, дэд байрын шагнал хүртэж байв. Нйитдээ 40 гаруй номын зураг бэлтгэн хэвлүүлсэн ба аймагтаа гэрэл зургийн түр сургалтанд 90 гаруй хүн хамруулснаас 20 гаруй нь өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байна. 1988 оноос хойш өөрийн уран бүтээлийн 42 удаагийн үзэсгэлэн гаргасан. Орос улсын Эрхүү, Улаан-Үд, Чита болон Борзя, Агын үндэсний тойрогт зургаан удаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотод таван удаа үзэсгэлэнгээ дэлгэж байв. Орос улсын Чита мужийн “Забайкальский рабочий” сонины газар хоёр удаа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

Холбоо барих: 9958-9153

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top