Н.БӨХДАМБИЙ

2020/04/27



Ноосонбор БӨХДАМБИЙ

1948 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн. Багш, сэтгүүлч мэргэжилтэй. 1987 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1967-1972 онд МУИС-ийн хэл бичиг, уран зохиолын анги, НДС-ын дээд курс, Ломоносовын их сургуульд 45 хоногийн сэтгүүлчийн курст суралцаж төгссөн. 1972-1977 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар сургуульд хэл уран зохиолын багш, 1977-1986 онд “Үнэн” сонинд хянагч редактор, 1986 оноос “Монголын үнэн” сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтан, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоо гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байгаа. Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, “Ган үзэгтэн”, М.Цэрэнжамцын нэрэмжит Монголын гэрэл зургийн шилдэг сэтгүүлч, Их Монгол 800 жилийн ойн медалиар шагнуулж байсан. Гэрэл зургийн бүтээлээрээ бие даан “Үлэмжийн сайхан Үенч нутаг”, “Үнэн-90”, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”, “МОНМАГ” компанийн ном цомог хэвлүүлжээ.

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top