Д.САМДАН

2020/04/28


Дамдин САМДАН

1938 онд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн. 1961 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Гэрэл зургийн чиглэлээр 1968 онд Герман Улсад “АДН” агентлагт фото курс, 1972онд Чехословакийн “ЧТК” агентлагт фото курс, 1993 онд БНХАУ-ын Бээжин хотод агентлагийн солилцоогоор тус тус суралцсан. 1961-1967 онд Улсын гэрэл зургийн газарт фото сурвалжлагч, 1967-1995 онд МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн ерөнхий редакцид фото сурвалжлагчаар ажиллаж байсан. МСХ-ны шагнал, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Монголын сэтгүүлзүйн 100 жилийн ойн медаль, МОНЦАМЭ агентлагийн 90 жилийн ойн медаль, “Алтан үзэгтэн” тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” зэрэг одон медальтай. Гэрэл зургаараа “Улаан од” сонины гэрэл зургийн уралдааны дэд байр, ЗХУ-ын “Интерпресс фото-85” уралдаан, Берлиний гэрэл зургийн “АДН” агентлагийн уралдааны шагналтай. Гэрэл зургийн бүтээлээрээ 2002 онд “Унасан газар угаасан ус” цомог, 2011 онд “Хөх тэнгэрээс заяасан хүн байгалийн гайхамшиг” цомог, 1998 онд “Данзанравжаа” фото цомог, 2000 онд “Чингисийн бага нас” цомог, 1998 онд Түүхийн музейн фото цомог, 2003 онд “Бизнесийн лавлах” зэрэг ном цомгууд хэвлүүлэн гаргажээ. 1985 онд бие даан “Хүн байгаль” үзэсгэлэнгээ дэлгэж байв.



Бүтээлийн дээжээс


Add Comment

Top