Б.ЧАНТУУ
2020/05/05
1940 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. 1960 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Сурган, сэтгэл судлалын багш, сэтгүүлч мэргэжилтэй. 1961-1963 онд Москва хотноо Комсомолын дээд сургуулийн фото дамжаанд суралцсан. 2001 оноос хэвлэл мэдээллийн “Адмон” компанид архивын эрхлэгчээр ажиллаж байна.
Ховд аймгийн ХЗЭ-ийн хороонд Хэлтсийн эрхлэгч, Хоёрдугаар нарийн бичгийн дарга, “Залуучуудын үнэн “сонинд тусгай сурвалжлагч, утга зохиолын ажилтан, гэрэл зургийн сурвалжлагч, МАА-ийн 121 дүгээр ангийн ХЗЭ-ийн хорооны дарга, Армийн улс төрийн газар тогтоол, бичиг хэрэг, нууцын дарга, тасгийн дарга, “Улаан Од” сонинд хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, Найрамдалт армиудын Спортын хорооны СКДА сэтгүүлд редакцийн зөвлөлийн гишүүн, МСХ-ны хорооны архивын эрхлэгч, Улсын төв номын сан зэрэг газарт хариуцлагатай алба хашиж байсан нэрт сэтгүүлч.
Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн гавьяа медаль, Цэргийн гавьяаны одон, Улс хувьсгалын ойн медалиуд, Цэргийн ойн медалиуд, ЗХУ, Вьетнам, Польш улсын цэргийн медалиуд, Найрамдалт армиудын СКДА алтан медаль, Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг, МСХолбооны хүндэт тэмдэг, Баянгол дүүргийн Хүндэт иргэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зэрэг цол шагналуудтай.
Гэрэл зургаараа 1965 онд “Залуу үе” сэтгүүлийн оны шилдэг гэрэл зурагчин, 1978 онд “Үнэн” сонины шилдэг гэрэл зургийн сурвалжлагч, 1980 онд “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн оны шагнал, 1998 онд Монголын сэтгүүлчдийн холбооны тусгай шагнал зэрэг амжилтыг үзүүлж байсан.
2000 онд ХХ зууны монголчууд үзэсгэлэн, 2002 онд Эрх зүйт ёсон зэрэг үзэсгэлэнд оролцож, Монголын түүхийн таван боть, Улаанбаатар түүхийн цомог, Хүрээ, Нийслэл цомог, Монголын зохиолчдын шилмэл тууж, өгүүллэг зургаан боть 2014, Монголчууд ХХ зуун цувралууд зэрэг ном бүтээлд оролцсон уран бүтээлч.