Б.УЛЯТАЙХҮҮ

2020/05/05



Барбаатар УЛЯТАЙХҮҮ

1931 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 1956 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Сэтгүүл зүйн дээд мэргэжилтэй. 1956-1957 онд Зөвлөлт холбоот улсад гэрэл зургийн курс, 1971-1974 онд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэжээ. 1952-1955 онд Монголкино үйлдвэрт лаборант, 1957-1987 онд Улсын гэрэл зургийн газарт тасралтгүй 30 жил фото сурвалжлагчаар ажилласан. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиуд, Хэвлэл мэдээллийн салбарын бусад цол, өргөмжлөлүүдээр шагнасан байдаг. Гэрэл зургаараа Олон улсын эмэгтэйчүүдийн их хуралд зориулан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зарласан гэрэл зургийн уралдаанд байр эзэлж, фото сэтгүүлчид, фото сонирхогч уран бүтээлчдийн удаа дараагийн үзэсгэлэнд хүүхэд, байгаль орчин, бүтээн байгуулалтын сэдэвт бүтээлээрээ оролцож байнга шагналт байрт шалгарч байсан ба Унгарын сэтгүүлчдийн холбооноос зарласан “Интерпрессфото-81” үзэсгэлэнгээс тусгай шагнал хүртэж байжээ.


Бүтээлийн дээжээс


Add Comment

Top