Ч.ГАНБАТ

2020/03/19



Чулуунбаатар ГАНБАТ

1969 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Үндсэн мэргэжил нь инженер. 1989 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1996 оноос “Монгол буйдан” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Bukh.mn” веб сайт үүсгэн байгуулагч, “Фото пикчерс” ХХК-ийн захирал. “Алтан гадас” одон, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан. Гэрэл зургаараа “Пресс Фото-2012” гранпри, 2006 онд Ц.Батзоригийн нэрэмжит оны шилдэг гэрэл зураг спортын номинацид тэргүүн байр, 2007 онд “Оны шилдэг гэрэл зураг” чөлөөт номинацид тэргүүн байр тус тус эзэлж байсан. “Монгол бөх гиннест”, “Усны тунгалаг уулсын өндрөөс улсын цолтон төрөн гарлаа” цомог зэрэг гэрэл зургийн цомог хэвлүүлсэн. 2009 онд “Улаанбаатар-370”, 2010 онд Тайвань улсад “Тал хээрээс тундр хүртэл”, 2012 онд “Үл мартагдах агшин Лондон-2012” олимпийн их наадам, 2014 онд “Сочи 2014” өвлийн олимпийн наадам, “Инчёон 2014 Азийн наадмын 100 агшин”, 2015 онд “МҮБХ-25”-д зориулсан “Монгол бөхийн торгон агшин” зэрэг үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэж байсан.

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top