С.БАТСҮХ

2020/03/22


Сэрээтэр БАТСҮХ

1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Сэтгүүлч, фото сэтгүүлч мэргэжилтэй. 1970 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1977-1980 онд Намын дээд сургууль, 1984-1985 онд Марксизм Ленинизмийн оройн дээд сургууль төгссөн. 1970-1978 онд Улсын гэрэл зургийн газарт фото сурвалжлагч, 1999-2001 онд “Монголын мэдээ” сонинд фото сурвалжлагч, 1978-2012 онд МОНЦАМЭ агентлагт фото сурвалжлагчаар ажилласан. 1979 онд Засгийн газрын жуух, 1981, 1991, 2001 онуудад Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиуд, 1987 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2004 онд “Алтан гадас” одон, 2010 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Гэрэл зургийн бүтээлээрээ 1974 онд ТЭХЯ-ны гэрэл зургийн уралдаанд “Илчийн гэрэл” зургаар гуравдугаар байр, 1978 онд ЭХЯ-ны уралдаанд “Сувилагч” бүтээлээр тэргүүн байр, 1980 онд Юнеско-гийн Олон улсын гэрэл зургийн уралдаанд “Баярлалаа, баяртай” бүтээлээр гуравдугаар байр, 1980 онд Правда сониноос зарласан уралдаанд “Эх орон” бүтээлээр дэд байр, 1984 онд “Тариаланчид” бүтээлээр тэргүүн байр, 1986 онд МАХН-ын “Их хурал” зургаар тэргүүн байр, 2006 онд Ц.Батзоригийн нэрэмжит уралдаанд “Нударган тэмцэл” бүтээлээр тэргүүн байр, 2010 онд “Хоёр сая 670 дахь иргэн” бүтээлээр Гран при шагнал хүртэж байсан. 1977 онд “Монголд ургаж буй эмийн ургамлууд”, 1978 онд “Малын үүлдрүүд” Хилийн цэргийн ойд зориулсан “Хилчид” зэрэг ном, цомог хэвлүүлжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Монголын сайхан орон”, 2001, 2006, 2012 онуудад “Сансрын ахан дүүс” үзэсгэлэнгээ Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган аймагт дэлгэж байлаа.

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top