Ц.НИНА

2020/05/04



Цэдэвсүрэн НИНА

1942 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 1969 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг сэтгүүлчээр, Намын дээд сургуулийн удирдах ажилтны дээд курсийг тус тус төгссөн. МОНЦАМЭ агентлагийн харьяа Улсын гэрэл зургийн газарт 1963 оноос бичиг хэргийн эрхлэгч, 1969 оноос сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч, 1990 оноос парламентын зурагчнаар ажиллаж байсан. Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Радиогийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан. Гэрэл зурагаар анх удаа 1995 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Гэрэл зургаараа 1981 онд Олон улсын “Интерпресс” фото уралдааны дөрөвдүгээр байр, ЮНЕСКО-гийн Соёлын сангийн уралдаанд дөрвөн удаа шагналт байр, Олон улсын Улаан хавирган сар уралдааны гранпри, 1990 онд ЗХУ-ын “Правда” сонины олон улсын уралдааны гуравдугаар байр, 1981 онд Японы Сасакава сангийн уралдаанд “Хүү ирлээ” бүтээл нь гуравдугаар байрт шалгарч байв. “Хөвсгөл”, “Улаанбаатар”, “Өндөр гэгээн Занабазар”, “Монгол зоос” зэрэг ном цомгууд хэвлүүлэн гаргажээ. Бие даасан “Хүүхэд байгаль” үзэсгэлэнгээ дэлгэж байв.

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top