“ХИГАШИКАВА фото фестиваль” - “Ковид-19”

2020/05/13



“Ковид-19”-ийн нөлөөгөөр 6 дахь удаагийн “ХИГАШИКАВА фото фестиваль”-ийн ирэх 8 дугаар сарын төлөвлөгөөт хөтөлбөрт өөрчлөлт орлоо. 

Шинэ Корона Вирусын халдвар дэлхийн олон улсад өргөн тархаж, хэзээ бүрэн намжих нь таамаглах боломжгүй, зайлшгүй нөхцөл байдал үүссэний улмаас энэ удаагийн шалгаруулалт, зохион байгуулалтыг Хигашикава хотноо бус онлайн хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.  

Улс, улсаас шалгарсан шилдэг баг, сурагчдын эцсийн дүн энэ 5 дугаар 31-нд шийдэгдэж, фестивалын албан ёсны вэб хуудсаар танилцуулагдах болно. 

Фестивалтийн зохион байгуулалт, шалгаруулалтанд дараах өөрчлөлтүүд орсон болно. Үүнд: 

Шалгарсан баг, сурагчдын энэ удаагийн Хигашикава хотод уригдаж оролцох хөтөлбөрт Шинэ Корона Вирусын халдварын нөлөөгөөр өөрчлөлт орж улс, улсаас шалгарсан нийт 22 багийн бүтээлийг онлайнаар танилцуулахаар шийдвэрлэгдлээ. 

Уралдааны удирдамж


Жич: Дараах удирдамж нь зөвхөн улс, улсаас төлөөлөн шилдэгээр шалгарсан баг, сурагчидад хамааралтай болно. 
5 сарын 31-нд эцсийн дүн гарсаны дараагаар шалгарсан багт тусгайлан зааварчилгаа өгнө. 

22 орноос шалгарсан баг сурагчидын оролцох уралдааны ерөнхий журмыг мэдээлэл болгон тоймлон орууллаа. 

А. Бүтээлийн сэдэв 

Сэдэв 1:【Энхтайван / Theme1:【Peace
Сэдэв 2:【Инээмсэглэл / Theme2:【Smile

В. Бүтээлд тавигдах шаардлага 

  1. Бүтээл нь зөвхөн дижитал хэлбэрээр байна.
  2. Бүтээл нь өөр бусад уралдаан, тэмцээнд оролцож байгаагүй бүтээл байна.
  3. Сэдэв тус бүрийн агуулгад нийцэх 6ш зураг нь нэг багц бүтээл болно. /Нэг хүүхдийн 2, нийт 6 зураг/
    Зурагт тавигдах шаардлага: RGB mode, JPEG format, зургийн хэмжээ:pixel1024, resolution i72 ppi-ээс дээш байна.
  4. Бүтээлийг photo@mopa.mn хаягаар хүлээж авна.
  5. Бүтээлийн нэр, дарааллыг файл дээр засвар хийж өгсөн байна.
  6. Зургийн тайлбарыг зориулалтын файлд тэмдэглэж PDF хэлбэрээр бүтээлийн хамт илгээнэ.
  7. Тус бүтээлүүд нь фестивалийн вэб сайт болон хэвлэмэл материалд үнэ төлбөргүй, онцгой бус нөхцөлөөр ашиглагдана. 

С.  Бүтээл хүлээж авах хугацаа 

2020 оны 11 сарын 20 ны /баасан гараг/-ийн 17:00 цаг хүртэл /И-мэйл-ээр хүлээж авна./
Хүлээж авсан бүтээлийг энэ оны 12 сарын 1-ний /Мягмар гараг/ өдрийн 09:00 цагт фестивалийн албан ёсны вэб хуудсаар танилцуулна.

D. Шүүлт  

Япон улсаас 2 мэргэжилийн гэрэл зурагчин , Урилгаар гадаадын гэрэл зурагчин 2 шүүгч, Нийт 4 шүүгчийн үнэлгээгээр эцсийн дүнг танилцуулна 

E. Шагнал, Шалгаруулалт 


Шүүгчдийн нэрэмжит шагнал / Judges’ choice Award
4 шүүгчийн үнэлгээгээр нэг багийг шалгаруулна. 

Оролцогч багш, сургачдын нэрэмжит шагнал / Students and Teachers’ Choice Award
22 орноос шалгарсан сурагч, багшын үнэлгээгээр нэг багийг шалгаруулна. 

Онлайн санал асуулга /World’s Choice Award
Интернэт санал асуулгаар 2 шилдэг багийг шалгаруулна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл утсаар холбогдоно уу. Утас: 99881159

Фестивалийн япон болон англи хэл дээрх мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцах боломжтой. 

https://higashikawa-youth-fest.jp/schedule.html

фестивалийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 


Add Comment

Top