ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН АНХААРАЛД

2020/11/28




          Монгол Улсад Гэрэл зургийн алба үүсч хөгжсөн 85 жилийн хугацаанд үе, үеийн гэрэл зурагчид маань Олон улсын гэрэл зургийн уралдаанд тэмцээнд оролцож, авьяас чадвараа үнэлүүлсээр ирсэн билээ. Түүнчлэн гэрэл зурагчид маань авьяас чадлаа сорихын зэрэгцээ гэрэл зургийн үнэ цэнийг нийгэмд болон зах зээлд өсөн нэмэгдүүлэх нэгэн зорилгын дор нэгдсээр ирсэн юм. Энэ ч үүднээс гэрэл зурагчдадаа зориулан 2020-2021 онд зохион байгуулагдаж буй Олон улсын хэмжээний гэрэл зургийн уралдаан, тэмцээний мэдээллийг МГЗНХ-ноос хүргэж байна.
Та бүхэн цар тахлаас үүдсэн хөл хорионы энэ хугацаанд шилдэг сайн бүтээлээ сорчлон бэлдэж болохоос гадна ахмад уран бүтээлчид, мэргэжлийн хүмүүсээс онлайнаар зөвлөгөө авах боломжто. Өөрөөр хэлбэл, уралдааны сэдэв, агуулгын талаар тухайн сайтуудаас нь мэдээлэл авч болохоос гадна тодруулж асуух, сойх бүтээлээ хэрхэн бэлтгэх талаар мэргэжлийн туслалцаа, дэмжлэг хэрэгтэй бол доорх цахим шуудангаар холбогдоорой.

Дэлхийн гэрэл зургийн туршлагаас суралцаж, Монголын гэрэл зургийн урлагийг хөгжүүлцгээе !

Холбоо барих цахим шуудан:
Л.Жаргал – jargals004@yahoo.com
Н.Гансүх – ngansukhukh@gmail.com
С.Бадамханд - badmaa.photo@gmail.com

2020-2021 ОНЫ ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНУУД

2020 онд нээлттэй байгаа уралдаан:

1. Annual Photography Awards 2020

Хугацаа:12/06/2020
Сэдэв:  Абстракци, уран барилга, урлаг, байгалийн зураг, фото сжтгүүл зүй, хөрөг, гудамжны зураг, зэрлэг байгаль
Хураамж: Нэг зураг – 30 $, 8 хүртэлх бүтээл – 40$
Шагнал: 500-1000 $
Зохион байгуулагч: APA

2. BarTur Photo Award 2021
Хугацаа: 12/22/20
Сэдэв: Уур амьсгалын өөрчлөлт, Эв нэгдэл ба олон янз байдал, Хүний хайр
Хураамж: Нэг зураг үнэгүй, 5-10 зураг - 25 $ - 35 $
Шагнал: Үзэсгэлэн, мөнгөн шагнал, грант
Зохион байгуулагч: BarTur Photo Award

2021 онд зарлагдаад буй уралдаан:

1. 2021 Sony World Photography Awards
Хугацаа: 01/07/21
Сэдэв: 10 ангилал
(Architecture, Culture, Creative, Motion, Landscape, Natural World & Wildlife, Portraiture, Still Life, Street Photography, and Travel)
Хураамж: Үгүй
Шагнал: Мөнгөн шагнал
Зохион байгуулагч: World Photography Organisation

2. 2021 Sony World Photography Awards
Хугацаа: 01/14/21
Сэдэв: Мэргэжлийн гэрэл зурагчид - 10 ангилал ( +Portfolio)
Хураамж: Үгүй
Шагнал: Мөнгөн шагнал
Зохион байгуулагч: World Photography Organisation

3. Hamdan International Photography Award (HIPA)
Хугацаа: 01/31/21
Сэдэв: Humanity
Хураамж: Үгүй
Шагнал: Мөнгөн шагнал
Зохион байгуулагч: Hamdan International Photography Award

4. Fine Art Photography Awards 2020
Хугацаа: 02/07/21
Сэдэв: Нээлттэй
Хураамж: Сонирхогч $20 Мэргэжлийн зурагчин - $25
Шагнал: Мөнгөн шагнал
Зохион байгуулагч: Fine Art Photography Awards

5. PX3 Annual Photography Competition
Хугацаа: 05/15/21
Сэдэв: Нээлттэй
Хураамж: Нэг зураг $30 Цуврал - $50
Шагнал: Мөнгөн шагнал
Зохион байгуулагч: PX3

6. The 81st International Photographic Salon of Japan
Хугацаа: 30/11/2020
Сэдэв: Нээлттэй
Хураамж: 3000Yen/10 хүртэлх зураг/
Шагнал: Канон камер
Зохион байгуулагч: Япон гэрэл зургийн нийгэмлэг
Жич: Энэхүү уралдаан нь 30 дээш насны төрөлд нь л монголоос оролцох боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хуудсаар орж танилцана уу
https://www.photo-asahi.com/.../08/14/1456549590/9590.pdf

7. “Nature's Best Photography Asia”
Хугацаа: Жил бүрийн хавар зарлагдаж намар шалгаруулалт явагддаг.
Сэдэв: Зэрлэг ан амьтан, Байгальь Далай /Далай, тэнгис болон далайн биет/, Шувуу, Макро, Видео,  Өсвөрийн /18 нас хүртэл/
Хураамж: 25$ /20 хүртэлх зураг/
Шагнал: 
Шилдэгийн шилдэг бүтээл: USD $1,000 + “Smithsonian National Museum”-д гарах шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрх+тус уралдааны сэтгүүл, вэб хуудаст танилцуулагдах эрх
Төрөл тус бүрийн шилдэг бүтээл: “Smithsonian National Museum”-д гарах шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрх+тус уралдааны сэтгүүл, вэб хуудаст танилцуулагдах эрх
Уралдааны төрөл тус бүрийн шагналт бүтээлүүд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо “Smithsonian National Museum”-д гарах шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрх
Зохион байгуулагч: Nature's Best Publishing, LLC (NBP) and Nature’s Best Photography Asia (NBPA)

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хуудсаар орж танилцана уу
https://naturesbestphotography.asia/en/contest-details.html



Add Comment

Top