“Чиний сандал”

2021/01/28


"Гэрэл зургийн хот ХИГАШИКАВА"-ийн тухай цуврал тэмдэглэл #03 

Хигашикава хот нь модон тавилга үйлдвэрлэлийн төв болсон жижигхэн хот боловч жижиг хотын онцлог, арга барилийг шингээсэн урт хугацааны үйлдвэрлэлийг явуулсаар ирсэн уламжлалтай. Энэ нь Хигашикава хотод төрсөн хүүхдүүдийг хайрлан хамгаалах, тэдэнд зориулсан “Чиний сандал” (Your Chair)-аас эхлэлтэй. Тус хотод шинээр төрсөн хүүхэд бүрт хотын захиргаанаас хүүхдийн нэр, төрсөн өдрийг тэмдэглэсэн тусгай модон сандал бэлэглэдэг юм. Хүүхэд сургуульд ороод энэхүү сандалаа хэрэглэдэг тул “Чиний сандал” хэмээн нэрийддэг аж. Хигашикава хотод төрсөн хүүхэд болгон бага сургуульдаа өөрийн сандал болон модон тоглоомон хүрээлэлд суралцаж, дунд сургуульд орохдоо тус сандалаа дурсгал болгон авч гэртээ харьдаг уламжлалтай.

Модон тавилга үйлдвэрлэлийн төв болсон жижигхэн хотын энэхүү уламжлал нь хүүхдийг багаас нь зөв хүрээлэлд өсгөх, түүнчлэн модон тавилгын аж үйлдвэрлэлийн дараа дараагийн залгамж хойч үеэ бэлдэх нэгэн чухал үе шат болдог юм.

Бүс нутгийн үнэ цэнэ, боломжийг дахин харах зайлшгүй шаардлага тулгарсан энэ үед гэрэл зургийн соёлыг түгээгч Хигашикава хот нь алдарт интерьер дизайнер Кума Кенго багштай хамтран архитектур, тавилга үйлдвэрлэлээр дамжуулж баялаг амьдралыг бүтээх зорилго бүхий “Кума Кенго ба Хигашикава хот” тавилга дизайны анхдугаар уралдаан-ыг зарлаж байна.

Уралдааны талаарх мэдээлэлтэй энд дарж танилцана уу: 

Add Comment

Top