Мэдээ мэдээлэл

05 17

Хотын гудамжийг “амилуулагч”

Хотын гудамжаар хэн нэгэн рок хөгжим сонсч, хаашаа ч юм бэ яаран, ганцаараа...

05 08

“Маркны” Я.Нармандах

“Улсын гэрэл зургийн газар” гэдэг байгууллагатай байх үед тэндхийн гэрэл...

05 04

ГЭРЭЛ ЗУРАГЧИН Г.ЭРДЭНЭТУЯА: Гунигтай үйл явдлын зургийг уйлж, баяртайг нь инээгээд л авдаг даа

Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн “хадаас” зураг байдаг юм. Одоогоос 15 жилийн...

05 03

Б.Бямба-Очир: Гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчим баримталдаг

Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжилга, ярилцлага, мэдээ гээд бүхий л...

ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн үзэсгэлэн

2021/02/24



#НүүхүүСуухууСудалъя аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн уралдаан өнөөдөр албан ёсоор эхэлж байна.КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорионы үед уралдаан маань зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авлаа. Үүнээс 33 гэрэл зурагчны 70 орчим бүтээл цахим үзэсгэлэнд оролцохоор шалгараад байна.
Цахим үзэсгэлэнд оролцож буй гэрэл зурагчдын бүтээлийг бид цувралаар IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо- ны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх болно.

Уралдааныг хамтран зохион байгуулагч
Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо
Цэгц Медиа Групп


Add Comment

Top