“Японы тухай миний дурсамж”

2021/02/24



Япон Улсын Элчин сайдын яам “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн хоёрдугаар уралдааныг зохион байгуулж, Монгол хүмүүсийн японд авсан дурсгалтай гэрэл зургуудыг цуглуулсан бөгөөд 50 оролцогчоос 84 гайхалтай гэрэл зураг ирлээ.
   Хамтран зохион байгуулагч Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Нью жуулчин турс” ХХК шалгаруулалт явуулж шилдэг 5 зургийг шалгаруулав. Тэргүүн байр эзэлсэн хүнд БСБ Сервис ХХК-наас Sony брэндийн дижитал зургийн аппарат, 2-р байр эзэлсэн хүнд Тоёота сэйлс Монголиа ХХК-наас өвлийн хүрэм, Тоёотагийн загварын машин, 3 болон 4-р байр эзлэгчдэд Ажисэн рамэн ресторанаас хоолны эрхийн бичиг, 5-р байр эзэлсэн хүнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос гэрэл зургийн эмхэтгэл бэлэглэв. Мөн тусгай байр эзэлсэн 10 хүнд ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газраас усны сав, мөн “Нью жуулчин турс” ХХК дурсгалын зүйлс бэлэг болгов.
   Энэ удаад коронавирусийн улмаас шагнал гардуулах ёслол, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаагүй хэдий ч доорх цахим хуудсаар орж, гэрэл зургуудыг үзэж сонирхоно уу. Уралдаанд бүтээлээ илгээсэн хүмүүс, хамтран ажилласан холбогдох бүх хүмүүст талархлаа илэрхийлье.


Тэргүүн байр М.Баяржаргал

2-р байр А.Улаанхүү
3-р байр Б.Баттүвшин
4-р байр Г.Бямбасүрэн
5-р байр Б.Цэндмаа

Тусгай байр
Б.Индра   “Оймс, эрвээхэй хоёр”
Б.Батням  “Хөл хөдөлгөөнт хотын чөлөөт хором”
Б.Нямхүү “Далайн татлагын дараах Торий. Ицүкүшима сүм”
Д.Цэвээнравдан “ Сумо бөхийн 33 дахь түрүү авсны баярт мөч”
Д.Сувд  “Мартагдашгүй амралт”
Г.Нямсүрэн “Ошины хөлийн мөрөөр”
С.Бадамханд “Ялдамхан бүсгүй”
Ш.Гэрэлт-Од “Дэлхийд гайхагдах дүүжин гүүрний технологийн гайхамшиг”
Т.Түмэннаст “Савдаг”
Ц.Бум-Эрдэнэ “Анир чимээгүй рүү хөтлөх зам”

Япон Улсын Элчин сайдын яам 
“Нью жуулчин турс” ХХК 

Add Comment

Top