“ХИГАШИКАВА -ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ” 2021 оны шалгаруулалт зарлагдлаа

2021/02/26



“ХИГАШИКАВА - ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”
2021 оны шалгаруулалт зарлагдлаа

HIGASHIKAWA Youth Fest : Тус фестиваль нь 7 дахь жилдээ Япон улсын Хоккайдо мужийн Хигашикава хотноо зохион байгуулагдаж буй бөгөөд Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.

Зохион байгуулагч:
– Хигашикава хот
– ХИГАШИКАВА хотын аялал жуулчлалын холбоо
– ХИГАШИКАВА ХОККО гакүэн /коллеж/

Монгол талын зохион байгуулагч:
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо

Дэмжигч:
-Япон улсын гадаад харилцааны яам
-Оролцогч орнуудад суугаа Япон улсын элчин сайдын яам

Хамтран зохион байгуулагч:
– “Канон Маркетинг Жапан” ХХК
– Япон гэрэл зургийн холбоо


Гэрэл зургийн хот ХИГАШИКАВА: Япон орны хамгийн хойд хэсэг болох Хоккайдо мужийн төв хэсэгт орших ХИГАШИКАВА хот нь 247.06km2 нутаг дэвсгэрт 3,755 өрх, 8.328 хүн ам оршин суудаг. Нутгийн зүүн хэсгийг уул, толгод болон ойт хээрийн бүс эзэлдэг ба тус бүс нутагт Япон улсын хамгийн том байгалийн цэцэрлэгт хүрээлэн гэгдэх “Дайсецудзан” парк байдаг.

Хигашикава хот нь 1895 онд байгуулагдаж хотын хөгжилийн бодлогоо “Газар тариалан ба аялал жуулчлалын хот” гэсэн уриан дор бодлого гарган баримталж ирсэн бол 1985 оноос “Гэрэл зургийн хот” гэсэн уриан дор бодлого боловсуурлан 30 гаран жил болж байна.
Энэ 30 жилд дотооддоо Японы бүх мужийн сургуулиудын дунд зохион байгуулдаг “Дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн наадам” болон “Хигашикава олон улсын гэрэл зургийн фестивал ”, “Хигашикава олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн фестивал ” гэх мэт тогтмол арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.


Тус фестивалид Монгол улс 2018 оноос оролцох эрхтэй болов: Монгол улс 2018 оноос эхлэн албан ёсоор оролцох эрхтэй болж Монгол талын сонгон шалгаруулалтыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо 4 дэх жилдээ удирдан зохион байгуулж байна.
2018 оны тус фестивалид Монгол Улсаас "Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль"-ийн сурагч Т.Энхмарал, М.Мишээл, Ч.Хулан нар шалгаран оролцож 19 орноос 2-р байрт, 2019 онд Улаанбаатар хотын "ШИНЭ ЭХЛЭЛ Олон улсын лаборатори сургууль"-ийн сурагч Б.Индра, Б.Мөнх-Оюу, А.Ариунбаяр нар оролцож 22 орноос 2 төрөлд тэргүүн байрт шалгарсан юм.
2020 онд Улаанбаатар хотын “Олонлог Академи Сургууль”-ийн сурагч Б.Амира, Б.Анар, Н.Энэрэл нарын бүтээл шилдэгээр шалгарч улсаа төлөөлөн онлайнаар тус фестивальд амжилттай оролцсон юм. 

Тус фестивалид 2021 онд оролцож буй улс орнууд:


Фестивалын удирдамж
Хэн оролцох боломжтой вэ: 
• Улаанбаатар хот болон сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн сурагч байна.

Сурагчидад тавигдах шаардлага:
• Нэг сургуулийн 3 сурагч баг болж оролцоно. 
• Зураг авч байсан, цаашид зураг авах сонирхолтой байх

Шалгаруулалтанд хэрхэн оролцох вэ:
Нэг сургуулийн 3 сурагч баг болж өгсөн сэдвийн дагуу нэг хүний 2 зураг, нийт 6 зургийг илгээж урьдчилсан шалгаруулалтанд оролцоно. 

Сэдэв: Миний нутгийн сайхан /Өөрийн сурч, амьдарж буй аймаг, хот буюу хүрээлэн буй орчины сайн сайхныг харуулсан зураг байх/
Жич: Нэг сургуулийн 3 сурагч багаа бүрдүүлж бидэнд бүтээлээ илгээснээр бүтээлийн сайн, мууг эс харгалзан урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэнд тооцно. Баг бүрдээгүй ганцаараа, эсвэл 2 уулаа тохиолдолд шалгаруулалтанд орох боломжгүйг анхаарна уу. 

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн багуудад гэрэл зургийн үнэгүй сургалт, дадлага хийлгэн дахин тусгай сэдвийн дагуу зураг авалтын даалгавар өгч эцсийн дүнг гаргана.  


Фестивальд оролцохоор шалгарсан багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцна.

Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургагч багш, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ дэмжин идэвхитэй оролцохыг уриалж байна.



Бүртгэлтийн хугацаа: 2021.03.01-2021.04.01
Шалгаруулалтын хугацаа: 2021.04.01 - 2021.04.15
Шалгарсан сурагчид Хигашикава хотноо фестивальд оролцох хугацаа: 2021.07.29 - 2021.08.05

Бүтээлийг photo@mopa.mn и-мэйл хаягаар хүлээж авна.
Бүтээлээ илгээхдээ өөрийн нэр болон сургуулийн нэр, холбогдох утасны дугаарыг тодорхой бичнэ үү.

Фестивалийн талаарх дэлэгрэнгүй мэдээлэл, зөвөлгөөг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны сошиал хаягаар болон холбооны байранд ирж авах боложмтой.

МГЗНХ хаяг:  СБД дүүрэг, Сүхбаатарын талбайн зүүн талын ТУУШИН зочид буудлын оффесийн 501 тоот
Холбоо барих: 99881159

https://higashikawa-youth-fest.jp/  

Add Comment

Top