“Нутаг” гэрэл зургийн онлайн экспо

2021/03/16


Уул ус, ургамал цэцэгс, гол мөрөн, гэгээн тал, газар тэнгэрийн уудмыг тольдон баясахгүйгээрМонгол хүмүн бид яахан сэтгэл дүүрэн байх билээ!

Хүмүүсийн аялах басхүү байгальд ойр байх хэрэгцээ нь хязгаарлагдсанаар сэтгэл санаа болоод ажлын бүтээмжинд хэрхэн нөлөөлдгийг хөл хорио бидэнд ойлгууллаа.

Иймээс бид Монгол орныхоо шүтлэгт уулс, хайрхдууд, үзэсгэлэнт нуурууд, нүүдэлчин ахуй амьдралыг харуулсан нүд баясгаж, сэтгэл сэргээх 100 гаруй бүтээлээр онлайн гэрэл зургийн экспог эхлүүлж байна.


Уг гэрэл зургийн онлайн экспог www.joinme.mn аяллын платформ санаачлан Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, Урлагийн Газар, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоотой хамтран 2020.03.31-ийг дуустал зохион байгуулж байна.


Экспод 5-20 жилийн туршлагатай байгалийн, нүүдэлчин ахуйн болон аяллын гэрэл зурагчид өөрсдийн шилдэг бүтээлээ www.joinme.mn аяллын платформд байршуулж онлайнаар худалдаалж байна. Төлбөрийн нөхцөлийн хувьд өөрийн ашигладаг бүх төрлийн хэтэвчүүдийг ашиглаж төлбөр төлөхөөс гадна банк орох шаардлагагүйгээр онлайнаар өдөртөө зээл авах боломжтой.


Цар тахал, ажил, амьдралын давчуу хэмнэлд ч таныг байгальтай ойр байлгах хамгийн шилдэг гэрэл зурагуудыг нэг дороос үзэж,худалдаж авах боломж олгож байна.


Гэрэл зургийн онлайн экспог үзэхийг хүсвэл: https://joinme.mn/Photograph-Auction


Add Comment

Top