ӨМНӨГОВЬ: “Мастер ралли-2023” анхдугаар уралдааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

2023/09/22


 Говийн цэнгэг усаа хайрлая уриан дор "Мастер ралли-2023’’ бартаат замын холын зайн уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд Даланзадгад сумын Ажнай талбайд нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Тусуралдаанд оролцогчид есдүгээр сарын 20-24-ний өдөр Улаанбаатар,Төв,Дундговь,Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг дайрч,нийт1800-2000 км замыгтуулах юм.

Монголынавтомастеруудынхолбоо, Өмнөговь аймгийнавтомашинмотоциклийнспортынхолбоо хамтран энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн ЗДТГ дэмжин оролцож байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд авто ралли спортоор тогтмол хичээллэдэг 30 гаруй тамирчин байдаг. 

Тус тэмцээнийгУаз,Suv, Moto, Ssv гэсэн дөрвөн ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний зорилго нь олон төрөлтбартаат замынхолын зайн ралли уралдааныг хөгжүүлэх, холын зайн ралли уралдаанд Монгол улсаа төлөөлөн олон улсын уралдаанд оролцох тамирчдыг бэлтгэн хөгжүүлэхюм.

Мөн говийн бүс нутгуудад цэнгэг усны нөөц эрс багасаж жил ирэх тусам байгаль орчин доройтож байгаагаас үүдэн олон нийтийг цэвэр усаа хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглахыг уриалан тус уралдааныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Add Comment

Top