Фото сэтгүүл зүйн ур чадварыг дээшлүүлэх сургалт хийнэ

2022/03/29


“ГЭРЭЛ ЗУРГААР МЭДЭЭЛЭХ ЧАДВАРТ СУРАЛЦЪЯ”

(Фото сэтгүүл зүйн ур чадварыг дээшлүүлэх сургалт)

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос өдөр тутмын сонин, сайт, сэтгүүлд ажилладаг гэрэл зурагчид, сэтгүүлчид, хэвлэлийн төлөөлөгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд зориулан “Гэрэл зургаар мэдээлэх чадварт суралцъя” бэсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд гэрэл зургийн гурван өдрийн сургалт зохион байгуулж, оролцогчдын сэдэвчилсэн гэрэл зургаар үзэсгэлэн зохион байгуулж, нийгмийн мэдээллийн сүлжээгээр сэдэвчилсэн зургийн аян өрнүүлэх юм. Энэхүү хөтөлбөрийг НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийг чадавхжуулах төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Хөтөлбөрт хамрагдсан хүмүүст Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос гэрчилгээ олгоно.

Огноо: 2022.03.31- 2022.04.02
Хаана: Хэвлэлийн Хүрээлэн “Мэдээллийн төв”

Add Comment

Top