"ТҮҮХЭН ЗУРГИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮНЭ ЦЭН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024/03/28


Нэгдсэн арга хэмжээний сүүлчийн өдрийн буюу "Photography History Day" хөтөлбөрөөр "Түүхэн зургийн ач холбогдол, үнэ цэн” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Хуралд: “Улаанбаатар хотын орон зайн өөрчлөлтийг гэрэл зургаар тодруулах нь “ /Барилгачдын талбайн жишээн дээр/ Г.Очбаяр /Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан/ “Жигмэд Жамбалоны гэрэл зураг гэгч зургийн тухай” Б.Нацагдорж /ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, түүхийн ухааны доктор/ “Эрдэнэ дайчин чин ван Х.Жамбалдоржийн нэгэн зураг” На.Батболд /түүхийн ухааны доктор,” Чингис хаан” үндэсний музейн эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга/ “Төрийн ёслолын анхны гэрэл зурагчин Пунцагийн Шагдарсүрэн” Ц.Батбаатар /Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, докторант / илтгэлүүд тавигдлаа. Соёлын яамны дэмжлэг, хамтын ажиллагаатайгаар энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Ulaanbaatar photo week-2024” үзэсгэлэн арга хэмжээ оролцогчдод батламж гардуулснаар өндөрлөв. Өнөөдрийн арга хэмжээнд 60 гаруй хүн оролцож, үзэсгэлэнг 500 орчим хүн үзэж, сонирхов.




Add Comment

Top