“Мөнгөн мод” наадмын шилдгүүд тодорлоо

2024/03/28


15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. 
“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2023” наадамд нийт 216 уран бүтээлч оролцсоноос шилдгийн шилдэг 12 бүтээл, 13 уран бүтээлч шалгарчээ. 
Ингээд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийг танилцуулъя. 
 
Шилдэг Дуу хөгжмийн бүтээл- “RISING SUN” Пянз цомог Эрдэнэбаатарын Шүтээн
 

 
Шилдэг хөгжимчин- Үндэсний Урлагийн их театрын Гоцлол хөгжимчин Ганхуягийн Солонго  /СТА/ 
 

 
Шилдэг удирдаач-  Үндэсний Урлагийн их театрын Удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр /СТА/
 

 
Шилдэг дуучин- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын Гоцлол дуучин Баасансаүрэнгийн Энхнаран /СТА/ 
 

 
Шилдэг дуучин- Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр /МУУГЗ/ 
 

 
Гэрэл зургийн шилдэг бүтээл- "БҮРГЭД”, “ЦААТАН”, “ИРВЭС”  Гэрэл зураг, танин мэдэхүйн бүтээлээр Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа 
 

 
Шилдэг архитектурын бүтээл- “ИХ ХУРАЛДАЙ ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР бүтээлээр Дэмбэрэлийн Төртогтох /МУУГЗ/ 
 

 
Шилдэг дүрслэх урлагийн бүтээл- “МОНГОЛ ЭР ХҮН” Хүрэл баримал бүтээлээр Уран барималч Түмэннастын Даваасамбуу
 

 
Шилдэг дизайны бүтээл- “УРЬХАН БРЭНД 2023” Коллекц бүтээлээр "Урьхан" брэнд 
 

 
Шилдэг хувцас загварын бүтээл- “ҮҮЛЭН ЦУВРАЛ” Коллекц Батжаргалын Ганбаатар 
 

 
Шилдэг соёлын өвийн бүтээл- “МОНГОЛ ӨВ СОЁЛ” Виртуал үзмэр "Central" Телевиз 
 

 
Шилдэг цахим бүтээл- "СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ"-оор Очирсүрэнгийн Батхолбоо
 

 
Шилдэг зар сурталчилгааны бүтээл- “ГАЙХАМШИГТ ЖОЛООЧ - УУСАН БОЛ ЖОЛОО БАРЬДАГГҮЙ”  нөлөөллийн аян "АПУ"  ХК 
 

 
Шилдэг ном хэвлэлийн бүтээл- “СОЁЛ СУДЛАЛЫН ҮНДЭС” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль 
 

 
Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг- “ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Нямсайханы Тэмүүлэн 
 

 
Шилдэг судлаач- Монгол Улсын Консерваторийн багш ЛУВСАННОРОВЫН ЭРДЭНЭЧИМЭГ /Доктор/Sc.D/, профессор/ 
 

 
Шилдэг бүжигчин- “Амка данс студи”-ийн бүжигчин Энхтуяагийн Амаржаргал 
 

 
Шилдэг бүжиг дэглээч- Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч Хатанхуягийн Хашхүү /СТА/ 
 

 
Шилдэг зураач- Про театрын найруулагч, зураач Будын Анхбаатар
 

 
Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч- Шагдарсүрэнгийн Гүрбазар /Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ/
 

 
Шилдэг продюсер- Үндэсний Урлагийн их театрын дуучин Дашдамбын Ширмэнтуяа /МУГЖ/ 
 

 
Шилдэг жүжигчин- Про театрын жүжигчин Цэгмэдийн Төмөрхуяг /МУГЖ/ 
 

 
Шилдэг найруулагч- Улсын драмын эрдмийн театрын найруулагч Чойнхорын Найдандорж /МУУГЗ/ 
 

 
Шилдэг кино урлагийн бүтээл- Оранж энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино 
 

 
Шилдэг тайзны уран бүтээл- “ХҮННҮ ГҮРЭН ОНГОД” циркийн тоглолт 
 

 Хуваалцах  Жиргэх

Add Comment

Top