Pixels: Street Photography Exhibition зохион байгуулагдах гэж байна

2023/12/07


Pixels: Street Photography Exhibition зохион байгуулагдах гэж байнаМонголын Уран Зургийн Галерейд 12-р сарын 06-11-ны өдрүүдэд “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэн болох гэж байна. Энэхүү үзэсгэлэнг Suuder. агентлагийн дэргэдэх Pixels.mn нэгдэл, Leica Camera Mongolia болон ГУДАМ Фото Клуб / GUDAM Photo Club зохион байгуулж, хамтран оролцож буйгаараа онцлогтой. Уг үзэсгэлэн гэрэл зургийн баялаг сэдэв, төрлүүдээс гудамжны гэрэл зургийг алдаршуулах, урлагийн хэлээр нийгмийн тусгалыг тольдох, мөн залуу гэрэл зурагчдын бүтээлийг дэмжих эрхэм зорилготой билээ.

НИЙТЭЛСЭНPixelsҮзэсгэлэн12 сарын 4, 20230 СэтгэгдэлХУВААЛЦАХ

Монголын Уран Зургийн Галерейд 12-р сарын 06-11-ны өдрүүдэд “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэн болох гэж байна. Энэхүү үзэсгэлэнг Suuder. агентлагийн дэргэдэх Pixels.mn нэгдэл, Leica Camera Mongolia болон ГУДАМ Фото Клуб / GUDAM Photo Club зохион байгуулж, хамтран оролцож буйгаараа онцлогтой. Уг үзэсгэлэн гэрэл зургийн баялаг сэдэв, төрлүүдээс гудамжны гэрэл зургийг алдаршуулах, урлагийн хэлээр нийгмийн тусгалыг тольдох, мөн залуу гэрэл зурагчдын бүтээлийг дэмжих эрхэм зорилготой билээ. Үзэсгэлэнгийн үеэр Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангийн дэмжлэгээр байгуулагдсан “Гудам” фото клубын 27 залуу гэрэл зурагчдын 16 долоо хоногийн турш нийт 8 төрлөөр авсан шинэ гэрэл зургийн бүтээлүүд дэлгэгдэх юм. Үзэсгэлэнгийн өдрүүдэд Leica брэндийн төлөөлөгчид, Олон улсын пресс гэрэл зурагчин Максим Мармур нар хүрэлцэн ирнэ.Мөн “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Элбэгзаяагийн чөлөөт ярилцлага, Максим Мармур-ыг гэрэл зургийн workshop зохион байгуулагдана. Хөтөлбөрийн дагуу Гэрэл зургийн хэлэлцүүлэг, Leica брэндийн нэрэмжит тэмцээний зарлал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа өдөр бүр болохоор төлөвлөгдсөн болно.   
 Иймд гэрэл зураг сонирхогч та бүхнийг тус үзэсгэлэнд урьж байна.
Хаана: Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia
(Сүхбаатарын талбай 3, Соёлын Төв Өргөө-Б корпус) Хэзээ: 12 сарын 06-11 өдрүүдэд
Зохион байгуулагч: Suuder. / Leica Camera Mongolia
Хамтрагчид: ГУДАМ Фото Клуб / GUDAM Photo Club
Batzorig Foundation of Documentary Photography in Mongolia

Add Comment

Top