“Critics Choice Awards”-ын шилдгүүд тодорлоо

2024/01/15


АНУ, Канадын кино шүүмжлэгчдийн холбооноосзохион байгуулдаг“Critics’ Choice Awards”наадмын 29 дэх удаагийн шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар ням гаргийн орой болов.
Өнгөрсөн зун дэлхий дахиныг байлдан дагуулсан“Barbie”,“Oppenheimer”уран сайхны кинонууд дахин “ганзага дүүрэн” буцлаа.
ДэлхийнIIдайны үеийн үйл явдлын талаар өгүүлэх “Oppenheimer” хамгийн олон буюу найман шагналыг хүртсэний дотор наадмын гол шагнал болох “Шилдэг кино” төрөлд шалгарчээ. Харин “Barbie”-гийн хувьд “Шилдэг инээдмийн кино” тэргүүтэй зургаан шагнал хүртсэн байна.
Телевизийн салбарын гол шагналуудыг“Beef”,“The Bear”цувралууд хүртэж, тус бүр дөрвөн шагнал гардан авлаа. Тэдгээрийн араас “Шилдэг драмын цуврал”-аас гадна хоёр төрөлд шалгарсан“Succession”бичигдэж байна.
Шилдэг кино: “Oppenheimer” Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Пол Жаматти – “The Holdovers” Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Стоун – “Poor Things” Шилдэг залуу жүжигчин: Доминик Сесса – “The Holdovers” 
Шилдэг жүжигчдийн баг: “Oppenheimer” 
Шилдэг найруулагч: Кристофер Нолан – “Oppenheimer” 

Шилдэг кино зохиол: Грета Гервиг, Ной Баумбах – “Barbie” 
Шилдэг зураг авалт: Хойте ван Хойтема – “Oppenheimer” 

Add Comment

Top