Ц.Батзориг агсаныг дурсан санах өдрийг зохион байгуулав

2024/01/15


Зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож яваад 2001 оны нэгдүгээр сарын 14-нд Увс аймгийн Малчин суманд болсон МИ-8 нисдэг тэрэгний ослоор 9 хүний амь нас эрсэдсэн билээ. Тэдний нэг “Гамма” агентлагийг үүсгэн байгуулагч, нэрт гэрэл зурагчин Ц.Батзоригийгоо бид жил бүрийн энэ өдөр дурсан санаж, амьдрал үйлс, уран бүтээлийг нь мөнхжүүлэх, хүсэл мөрөөдөл, зорилгыг нь үргэлжлүүлэх талаар төлөвлөн ярилцдаг уламжлалтай.“Гамма” гэрэл зургийн агентлагаас санаачлан зохион байгуулдаг энэхүү дурсамж уулзалтанд түүний оюутан ахуй цагийн нөхөд, хамтран ажиллаж байсан сонин, сэтгүүлийн фото сэтгүүлчид, бусад залуу уран бүтээлчид, шавь нар гээд уран бүтээлийнх нь замд үргэлж хамтдаабайсан нөхдүүд нь оролцож дурсамж өрнүүлсэн юм.

Add Comment

Top