АНУ-ын инфлуэнсер компанийн төлөөлөгчидтэй уулзав

2024/01/15


Монгол улсын Засгийн газраас 2024 онд хэрэгжүүлж буй “Go Mongolia” аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд АНУ-ын инфлуэнсер компанийн төлөөлөгчидтэй МГЗНХ-ны ерөнхийлөгч Л.Жаргалсайхан, ЕНБ-ийн дарга Ц.Батбаатар нар уулзаж санал солилцов. Энэхүү төслийн хүрээнд гадаад, олон улсын шилдэг гэрэл зурагчдыг монголд ирүүлснээр монголын талаарх мэдээллийг гэрэл зургаар дэлхий, олон улсад таниулах, сурталчлуулах, мөн Монголын гэрэл зурагчдын холбооны зүгээс гэрэл зурагчдаа ажиллуулах боломжийн талаар товч ярилцав.

Add Comment

Top