Emmy-2024: “Succession”, “The Bear”, “Beef” цувралууд шилдгээр шалгарлаа

2024/01/16


Телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Emmy Awards” наадмын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо даваа гаргийн орой боллоо.
“Emmy-2024” наадмынгол шагналуудыг“Succession”,“The Bear”, “Beef” цувралууд хүртлээ. Тухайлбал, “Succession” цувралд дүр бүтээсэн Сара Снук, Киран Калкин, Мэтью Макфадьен нар бүгд шилдэг жүжигчний төрөлд шалгарснаас гадна тус цуврал нь “Шилдэг драмын цуврал”-аар тодорчээ.

Драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин Сара Снук, “Succession
Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин Киран Калкин, “Succession
Ёслолын үйл ажиллагааны үеэр Британийн дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон тус наадмаас анхны шагналаа хүртсэнээрEGOTбуюуEmmy, Grammy, Oscar,Tonyшагналыг хүртсэн эрхмүүдийн эгнээнд нэгдлээ. Гэхдээ тэрбээр өвдөгний мэс засал хийлгээд удаагүй байгаа тул шагналаа өөрийн биеэр гардан авч чадаагүй байна.

“The Bear” цувралын хувьд жүжигчдийн төрлөөс гурван шагнал хүртэж, Жереми Аллен Уайт, Айо Эдебири, Эбон Мосс-Бахрах нар тус тус шагналыг гардан авлаа. Энэ удаагийн наадамд “Succession” цуврал драмын төрөлд давамгайлсан бол “The Bear” инээдмийн жанрын хэд хэдэн цомыг хүртжээ.


Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин Жереми Аллен Уайт, “The Bear”

Харин С.Снук, К.Калкин, А.Эдебири, Ж.Уайт, мөн “Beef” цувралд дүр бүтээсэн Али Вонг, Стивен Юн нарын жүжигчдийн хувьд энэ сарын эхээр болсон "Алтан бөмбөрцөг" наадмаас гардан авсан шагналаа бататгаж чадсан юм.


Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин Квинта Брунсон, “Abbott Elementary”

Шагнал гардуулах ёслолын үеэрАмерикийн дуучинЧарли Пут“Friends” цувралын дууг дуулж, ёслолын арга хэмжээнд оролцогчид уг цувралын жүжигчинМэттью Перритэргүүтэй урлагийн салбарыг орхин одсон эрхмүүдийн дурсгалыг хүндэтгэлээ.  

Энэ удаагийн наадмыг жүжигчин,комедианЭнтони Андерсон хөтлөн явуулжээ. “Emmy-2024” ёслолХолливудынуран бүтээлчдийнажил хаялтын улмаасдөрвөн сараар хойшилсон юм. Шагналд нэрдэвшигчдийгөнгөрсөн долоодугаар сард зарлаж, ёслолын ажиллагаагесдүгээр сард хийхээр төлөвлөж байсанболовчтухайн үедзохиолч, жүжигчид ажил хаяад байсан тулцөөхөн нэр дэвшигч л оролцох боломжтой байжээ.

Add Comment

Top