ОРХОН: Хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна

2024/01/16



Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагдсаны 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монгол Улсад сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага үүссэн түүхтэй юм. Өдгөө үндэсний хэмжээнд 24 салбар зөвлөлтэй болжээ. Үүний нэг нь Орхон аймгийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл юм.

Тус эвлэлд Орхон аймгийн 100 гаруй сэтгүүлч, уран бүтээлч харъяалагдаж байна.   Өнөөдрийн байдлаар, Орхон аймагт NBTVETV, Тусгал1, “Эрдэнэт” телевиз тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Мөн мэдээллийн зургаан сайт, ФМ радио хоёр,  мэргэжлийн хоёр студи ажиллаж байна.
Эрдэнэт хот нь 1976 онд байгуулагдсан бөгөөд анхны сэтгүүлчээр ажиллаж байсан уран бүтээлчид өнөөдөр чөлөөт уран бүтээлээ туурвисаар байна.

Add Comment

Top