БУЛГАН: Аймгийн зүүн , өмнөд хэсгээр цасны зузаан 25-32 см байна

2024/01/18



Булган аймагт өнгөрсөн онд 3.621.202толгой мал тоологдсон бөгөөд  энэ онд тэмээ 2.029, адуу 350.929, үхэр  346.905, хонь 1.865.983, ямаа 1.055.356 өвөлжиж байна.  Үүнээс бод 699.863, бог  мал 2.921.339 байна. 

Аймгийн нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байна.  Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг суманд 25-32 см цагаан зудтай, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай, Орхон, Хангал суманд 18-24 см цастай зудархуу, Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр, Сайхан, Баян-Агт сумдад хэвийн байна.

Өнгөрсөн онд малчид 125,2 мянган тн хадлан бэлтгэсэнээс  өнөөдрийн байдлаар 40-50 хувийг нь зарцуулаад байна. Аймаг орон нутгийн зүгээс хаагдсан зам давааг онгойлгох, малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Add Comment

Top