Башёг тэргүүлэгч Асанояма бэртэж, манай бөхчүүдэд боломж гарав

2024/01/23



Японы мэргэжлийн сумогийн Хацү башёг тэргүүлж явсан Асанояамаөчигдрөөс башёг орхилоо. Тэрбээр башёгийн найм дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодсон барилдааны үеэршагайндаа бэртэл авсан гэнэ. Түүний дэвжээний багш Такасаго“Түүний шагай хавдсан. 2-3 өдөр юу болохыг харъя”гэжээ. Бэртэл нь гайгүй бол башёг үргэлжлүүлэх аж.

Ингэснээр есөн өдрийн дараа сэкивакэ Котоновака, маэгашира Оношо, Оносато нар найман даваатай башёг тэргүүлж эхлэв. Харин тэдний араасёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Хошорюү С.Бямбасүрэн нардолоон даваатай нэхэж байгаа юм.

Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил зургаа дахь даваагаа авсан бөгөөд дахин хоёр давахад хаврын башёд чансаагаа ахиулна. Жюүрёог Такерүфүжи нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол Рога А.Амарсанаа, Токихаяате, Нишикифүжи нар араас нь нэхэж байна.

Өнөөдрийн онцлох барилдаан
Макүүчи
КотоновакаvsОносато
ДайешоvsХоошёорюү С.Бямбасүрэн
Киришима Б.ЛхагвасүрэнvsОношо
Тэрүнофүжи Г.Ган-ЭрдэнэvsКинбозан
Жюүрёо
Рога А.АмарсанааvsТакерүфүжи
НишикифүжиvsТокихаяате
Чиёошома Г.МөнхсайханvsМиторюү Б.Төрболд

Add Comment

Top