“Дархан цом-2024” мөсний загасчлалын тэмцээнд 24 багийн 100 гаруй тамирчин оролцлоо

2024/01/23


Аймгийн ЗДТГ, БОАЖГ, Дарханы загасчлалын спортын холбоо”-ноос зохион байгуулсан “Бурхантын өвлийн наадам-2024” өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд мөсний загасчлалын “Дархан цом-2024” нээлттэй тэмцээн боллоо.Энэ сарын 20-21-ний өдөр Дархан сумын нутаг​“Түшиг-Уул”​ХХК-ийн​хиймэл​нуурт зохион байгуулсан тэмцээнд загасчлалын спортын 24 багийн 100 орчим тамирчин,​20 гаруй шүүгч,​дасгалжуулагч​оролцлоо.

Жил бүр тасралтгүй зохион байгуулдаг уг нээлттэй тэмцээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын​Улаан-Үд хотоос “Нукер” клубийн тамирчид​ирсэн бол​Монголын​багт​ОХУ-ын​легионер тамирчин оролцсон нь тэмцээн​илүү сонирхолтой болсон гэж зохион байгуулагчид онцоллоо.



Add Comment

Top