Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 19.44 төгрөгөөр чангарчээ

2024/01/25



Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны 12 дугаар сард 3421.21 төгрөг болж, өмнөх оныхоос 10.08, өмнөх сарынхаас 19.44 төгрөгөөр чангарчээ.

Төв банкаасзарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханшөнгөрсөн12 дугаар сард 478.75 төгрөг болж, өмнөх оныхоос 12.91 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 2.49 төгрөгөөр суларсан байна.

Харинтөгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханшмөнсард 37.62 төгрөг болж, өмнөх оныхоос 14.73, өмнөх сарынхаас 0.52 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Add Comment

Top