Ц.ДАГДАНДОРЖ

2020/05/05



Цэнд-Аюуш ДАГДАНДОРЖ


Монголын анхны гэрэл зургийн сэтгүүлч, Маршалын зурагчин.

1904 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрсөн. 1939 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Ардын Сайд нарын зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарч Гэрэл зургийн алба байгуулах тэр үеэс эхлэн тус албанд зүтгэж байсан анхдагч гэрэл зурагчдын нэг. 1960-аад онд Москвад гэрэл зургийн курс төгссөн. Тэрээр 1932-1938 онд артельд хуар татагч, кино фото хроник, 1939-1950 онд Улсын гэрэл зургийн газарт зурагчин, 1950-1952 онд “Туяа” сэтгүүлд зурагчин, 1952-1964 онд “Үнэн” сонинд зурагчнаар ажиллаж байсан. 1964 онд тэтгэвэрт гарсан бөгөөд 1970-1974 онд Пионерийн ордонд фото зургийн багшаар ажиллаж байв. Улсын ударник, Алтан гадас одон
/гурван удаа/, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын 30, 40, 50 жилийн ойн медаль, “За Сталину” медаль, Халх голын ойн медальтай. 1944 оны улсын баяр наадамд түрүүлж Монгол улсын үндэсний сурын мэргэн харваач цол хүртсэн. Зөвлөлтийн “Правда” сонинд Монголоос анх бүтээлээ нийтлүүлсэн, 1945 оны Чөлөөлөх дайнд фото сурвалжлагчаар оролцсон.

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top