Фото сэтгүүлч Ж.Гэрэлчулуун дугуйтай аяллаар 5000 км зам туулна

2020/07/21




МГЗНХолбооны гишүүн, ЗГМэдээ сонины сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч Жамцын Гэрэлчулуун Монгол орноо унадаг дугуйгаар тойрох аялалаа баруун Алтайн зүг энэ жил хийхээр төлөвлөж байна. Өмнө тэрбээр дөрвөнудаа дугуйн аялал хийж эх орондоо 20,000 орчим км зам туулсан дадал туршлагатай дугуйчин. Энэ удаагийн зорилго нь эх дэлхий, байгаль экологийн бодит байдлыг харуулах, дотоодын аялал жуулчлалын байгальд ээлтэй эко тур хийж гэрэл зураг, дүрс бичлэгээр баримжуулж ирнэ.“Байгаль энэ тэргүүнд “ уриатай аялалд гарч бүтээлээ олны хүртээл болгохоор хэт нь зорьж явна.

Ж.Гэрэлчулуун, ангийн найз, дугуйчин П.Дашжамцын хамт30-40 хоногт Улаанбаатар – Төв – Өвөрхангай – Архангай – Завхан – Ховд – Баян өлгий – Увс – Хөвсгөл – Булган - Улаанбаатар гэсэн маршрутаар нийт 10 аймаг, 70 гаруй сум суурин дайран өнгөрөхөөр төлөвлөж байна.
Аяллын ивээн тэтгэгчээр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, МГЗНХолбооны салбар Орон нутгийн гэрэл зурагчдын зөвлөл, “Аттила” дугуйн дэлгүүр хамтран уран бүтээлчдээ дэмжин оролцлоо.

Add Comment

Top